|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 30-д Брюссельд хүрч, Бельги дэхь төрийн айлчлалаа эхлүүлж, мөн Европын холбооны төв байраар зочиллоо.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Бельгийн удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцож, нийт салбарынхантай өргөн хэмжээнд харилцаж, харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлөө гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны төвшинг дээшлүүлэн, дипломат харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлохыг хичээж байна. Өдгөө талууд хөгжлийн чухал үе шатандаа оршиж байгаа тул хоёр талын харилцаанд мөн шинэ боломж тохиол нээгдэж байна. Хятад Европын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх асуудлаар Европын холбооны удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцож, Хятад Европын харилцааг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.
Бельги дэх айлчлалаар Ши Жиньпингийн энэ удаагийн Европ дахь айлчлал өндөрлөнө. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |