![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Орон нутгийн цагаар 3-р сарын 29-нд, Германд төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Германы Хойд Рейн-Вестфали мужийн төв Дюссельдорфт хүрэлцэн очсон байна.
Мөн өдөр, Ши Жиньпин Дюссельдорфт тус мужийн дарга Ханнелор Крафтай уулзлаа. Ши Жиньпин хэлэхдээ, хойд Рейн-Вестфали муж бол Германы хамгийн олон хүн амтай, эдийн засаг хөгжил хамгийн сайн мужийн нэг бөгөөд Хятад Германы худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд маш чухал байр суурьтай юм. Тус муж шилжилтийн эдийн засаг, хотжилтын тогтвортой хөгжлийн талаар илэрхий амжилтад хүрсэн, хоёр тал хамтын ажиллагаагаа өргөтгөх бүрэн бололцоотой. Мөн тус муж Дусбург боомтын онцгой бүсийн нөөц чадамжийг бүрэн ашиглаж, Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Тус мужтай хийх хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Крафт хэлэхдээ, манай муж Хятадтай маш нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Одоогоор, энд Хятадын 800 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай мужийн 1000 гаруй аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулан ажиллаж байна. Хятадтай эдийн засаг худалдаа, зам тээвэр ложистик, хүмүүнлэгийн зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Герман Хятадын харилцааны цаашдын хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэхэд бид бэлэн байна гэжээ. \Р\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |