• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпины айлчлалыг өндөр үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-31 10:17:47

        Хятад улсын дарга Ши Жиньпин 28-30-ны өдрүүдэд Герман улсад албан ёсны айлчлал хийж, Берлиний корбер санд илтгэл тавьж, Хятад улсын энх тайвнаар зэрэгцэн орших хөгжлийн замын тухай танилцууллаа. Ши Жиньпины илтгэл нь Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах итгэл зоригийг дэлхий дахинд таниулж чадсан бөгөөд энэхүү айлчлал нь Хятад Герман хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн Герман болон бусад орнуудын мэргэжилтнүүд санал нэгтэй үзэцгээсэн байна.

        Ши Жиньпин Хятадын түүхэн хөгжлөөс илтгэлээ эхлүүлж, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнах болсон шалтгааныг танилцуулсан. Ши Жиньпины илтгэл Хятад улсын хөгжилд эргэлзэж байсан Европын орнуудын зарим хүмүүсийн эргэлзээг тайлсан гэж Герман улсаас Хятад улсад сууж байсан элчин сайд Мишель Счафер хэллээ.

        Арабын орнуудын холбооноос Хятад улсад ажиллаж байсан Абдул Вахаб Сакит хэлэхдээ, Ши Жиньпины илтгэл нь Хятад соёлын эв зүйтэй зэрэгцэн орших, энх тайвныг эрхэмлэж, дайн байлдааныг эсэргүүцэх байр суурийг илэрхийлж, энэ үзэл баримтлалын дагуу Хятад улс тогтвортой хөгжиж, улс орны цогцолбор хүч тасралтгүй нэмэгдэж байна. "Дэлхийн нийт олон туйлт чиглээр хөгжиж байгаа өнөөгийн нөхцөл байдалд Хятад улс шиг энх тайвнаар замнах том гүрэн хэрэгтэй юм, Хятад улс дэлхийн энх тайван болон тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна" гэлээ.

        Германы олон нийт Ши Жиньпины айлчлалд ихээхэн анхаарал хандуулж, радио телевиз, сонин сэтгүүл, интернет зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр айлчлалыг шуурхай мэдээлж, Ши Жиньпины Герман дахь айлчлал нь хоёр орны бүх салбар дахь хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой гэжээ.

        Германы "Фокус" долоо хоногийн сэтгүүлд Германы мэргэжилтний ярианаас иш татан тэмдэглэхдээ, "Хятад улс нь Азийн хамгийн том эдийн засгийн цогц, Герман нь Европын эдийн засгийн хүчирхэг гүрэн. Энэ хоёр орон гадаад харилцаанд чухал үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Герман болон Хятад улс эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаагаа өргөтгөх нь зүй ёсонд нийцэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе