• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятадын өсвөрийн хөл бөмбөгчидтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-03-31 15:40:10

  Орон нутгийн цагаар 29-ний үдээс өмнө, дарга Ши Жиньпин Берлиний олимпын хөл бөмбөгийн талбайтай танилцлаа. Хятадын Шааньши мужаас ирсэн өсвөрийн хөл бөмбөгчид Германы Вольфбург клубын өсвөрийн тамирчидтай дасгал сургалт хийж байлаа.
  
  Тэмцээний талбайд Ши Жиньпин дарга өсвөрийн тамирчидтай уулзаж, тэдний бэлтгэл сургуулилт болоод амьдрал ахуй, сэтгэгдлийг сонсож, Германд хийж байгаа энэхүү бэлтгэл сургуулилт нь хөл бөмбөгийн спортод цаашид өндөр амжилт гаргахад ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хоёр орны хөл бөмбөгчдийн солилцоог нэмэгдүүлэхийг тэнд байсан Хятад, Германы хөл бөмбөгийн нийгэмлэгийн албаны хүмүүсээс хүсжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе