• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пэн Лиюань Германы дунд сургуульд "Хятадын мөрөөдөл"-ийн тухай ярив

CRI       (GMT+08:00) 2014-03-31 16:07:17

      Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний үдээс хойно Германы баруун хэсгийн Хойд Рейн-Вестфали мужийн Дусбург боомтод хүрэлцэн очлоо. Мөн өдрийн үдээс хойш, тэргүүн хатагтай Пэн Лиюань Хойд Рейн-Вестфали мужийн Ессэн хотын Бург дунд сургуультай танилцаж "Хятадын мөрөөдөл"-ийн тухай ярьсан байна.

      Хятад хэлний хичээл дээр багш "мөрөөдөл" гэх ханз үгний утгыг тайлбарлаж байв. Сурагчид идэвхтэй оролцож, хятад хэлээр өөрсдийн "Хятадын мөрөөдөл"-ийн тухай "хятад анагаах ухаанд суралцах, хятад хоол идэх, хятадад аялах, хятад найзтай болох" гээд мөрөөдлөө ярьж байлаа. Нэг сурагч Пэн Лиюаниас таны мөрөөдөл юу вэ гэж асуухад тэрээр босоод, миний мөрөөдөл бол дэлхийн бүх хүүхдүүд ялангуяа эмэгтэй хүүхдүүд та нарын адил ийм сайн боловсрол эзэмшихийг хүсэж байна гэж хариуллаа.

      Ессэн хотын Бург дунд сургууль Германы улсын өмчит эртний дунд сургуулийн нэг юм. Тус сургуульд хятад хэлний хичээлийг шинээр үзэхээр боллоо. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе