• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жинпиний айлчлалыг Европын парламентын дарга өндрөөр үнэлэв

CRI       (GMT+08:00) 2014-04-01 17:00:59

      3-р сарын 31-нд Европарламентын дарга Мартин Шульц, Ши Жиньпин даргын Европарламент болон Европын Холбоонд хийсэн урьд өмнө үзэгдээгүй томоохон айлчлал олны сэтгэлд нийцсэн хэрнээ цаг үеээ олсон олсон айлчлал болсон юм. Энэхүү айлчлал нь Хятадын шинэ удирдагчид Европ, Хятадын эрүүл саруул харилцааг хөгжүүлэхийг чухалчилж буйг харууллаа гэжээ.

      Ши Жиньпин дарга Европарламентад айлчилж, хэлэлцээ хийсний дараа Мартин Шульц телевизээр үг хэлэхдээ, "Европ, Хятадын харилцаа бол дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн зангилаа мөн. Европ, Хятад харилцан дээд хэмжээнд хэлхээ холбоотой, түшилцэн оршиж байна". Европ, Хятадын харилцаанд нээгдээгүй асар их боломж бий. Хоёр тал ирээдүйн хэдэн жил тогтвортой хөгжил, ажлын байр буй болгох хөдөлгүүр хүч байх ёстой гэсэн байна.

      Мартин Шульц, Европ, Хятадын харилцааг үр дүнд хүргэхийн тулд хоёр тал зөвхөн худалдаагаар хязгаарлагдах бус, харин улс төрийн яриа хэлцлээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе