• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2014 оны Азийн хөгжлийн хэтийн төлөв"-ийн тайлан гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-01 17:45:36

          1-ний өдөр Азийн Хөгжлийн Банк оны эдийн засгийн тайлан буюу "2014 оны Азийн хөгжлийн хэтийн төлөв"-ийн тайлан гаргаж, Азийн хөгжиж буй орнуудын GDP энэ онд 6.2 хувь, 2015 онд 6.4 хувиар өснө гэсэн прогноз гаргажээ.

          Уг тайланд, хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэж, хэрэглээ нэмэгдэхийн хирээр Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг тогтвортой өсөх хэдий ч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарах нь Азийн хөгжиж буй бусад улс орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. 2013 онд зээлийн нэмэгдэл удааширсан, хэт үйлдвэрлэлийг багасгасан, орон нутгийн захиргааны өр шир даамжирсан, цалин нэмэгдсэн, валютын ханш өссөн, засгийн газрын хөгжлийн гол үзүүлэлт тооноос чанарт шилжсэн зэргийн улмаас Хятадын GDP-ын өсөлт 7.7 хувь болж буурсан юм. Эдгээр нь цаашдаа Хятадын эдийн засагт нөлөөлөх тул Хятадын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.5 хувь, 2015 онд 7.4 хувь болж буурах прогнозтой байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе