|
|
||
3 дугаар сарын 31-ны өдөр Брюссель хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Бельгийн ерөнхий сайд Элио ди Рупотой уулзав. Хоёр улсын удирдагч шинэ нөхцөл байдалд Хятад Бельгийн харилцааг хэрхэн хөгжүүлэх болон хамтаар анхаарч буй асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтонд хүрчээ. Хоёр орны харилцааг хөгжүүлж, бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохоор хоёр тал шийдвэрлэсэн байна.
Ши Жиньпин, Хятад Бельгийн өнөөгийн сайн харилцааны үндэс суурин дээр, бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож, олон салбарын хамтын ажиллагааг яаралтай хөгжүүлэх болно. Нэгд, улс төрийн талаар урт хугацааны тогтвортой найрсаг байдлаа хэвээр хадгална. Хоёрт, эдийн засаг, шинжлэх ухаан техник, нийгэм соёлын хамтын ажиллагааг ахиулна. Гуравт, Бельги улс "Европын зүрх" хэмээгдсэн онцгой байр суурь, Хятад Европын хамтын ажиллагааг нягтруулах үүргээ цаашид гүйцэтгэн, Хятад Европын харилцааны хөгжлийг идэвхтэй ахиулахыг хүсэж байна гэж цохон тэмдэглэжээ.
Ди Рупо, энэ удаагийн айлчлалаар эхлэл болгож, эдийн засаг, шинжлэх ухаан техник, нийгэм соёлын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хоёр орны бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг бүрдүүлэхэд Бельгийн тал бэлэн байна. Хятадын талтай олон улсын үйл хэргээр нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг Бельгийн тал хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин, Ди Рупо нар уулзалтын дараа, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахад хамт байлцлаа. Хоёр тал "бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэх тухай БНХАУ болон Бельгийн Вант Улсын хамтарсан мэдэгдэл" гаргав. Мөн өдрийн орой Бельгийн ван Филипп Леопольд Ши Жиньпин даргад зориулсан төрийн дайллагагыг ёслол төгөлдөр хийсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |