|
|
||
4-р сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бельгийн Брюггегийн Европын судалгааны хүрээлэнд Хятадын онцлогтой хөгжлийн замын талаарх илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ, Хятад Европын харилцааны хөгжлийг урагш ахиулахын тулд хоёр тал харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, энх тайван, өөрчлөлт шинэчлэлт, соёлын салбарт хамтдаа хүчин зүтгэхийг онцолжээ.
Ши Жиньпин, миний энэ удаагийн Европт хийсэн айлчлал нь Европын найз нөхөдтэйгээ хамтран, Ази Европын эх газарт найрамдал, хамтын ажиллагааны гүүр босгохыг хичээсэн юм. Хятад Европын харилцааг урагш ахиулахад Хятадын тал Европтой ойлголцлоо гүнзгийрүүлэх шаардлагатай төдийгүй Европ ч Хятадыг цаашид ойлгох шаардлагатай юм гэжээ.
Одоогоор Хятад Европын хөгжил зангилаа үе шатандаа байна. Өмнө нь байгаагүй нөхцөл боломж, өрсөлдөөн сорилт тулгарч байна. Бид энх тайван, өсөлт хөгжилт, өөрчлөлт шинэчлэлтийн гүүр болж дэлхий дахинд үр нөлөө бүхий Хятад Европын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг бий болгоход хүчин зүтгэх ёстой гэж Ши Жиньпин онцолжээ.
Тэрээр цааш хэлэхдээ, Хятад Европын залуу үеийнхэн харилцан суралцаж, эрх тэгш, бие биеэ хүндэтгэсэн харилцааг дээдэлж, дэлхийн соёлыг түгээж залуу насны эрч хүчээр Хятад Европын харилцаанд төдийгүй дэлхий ертөнцөд сайн сайхныг бүтээн бий болгоход хүчин зүтгэхийг хүсжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |