|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин Нидерландын Гаагт болсон Цөмийн аюулгүйн асуудлаарх 3-р хуралд оролцож, Нидерланд, Франц, Герман, Бельгид төрийн айлчлал хийж, ЮНЕСКО, Европын холбооны төв байранд зочлоод 2-ны өглөө Бээжинд ирлээ. Энэ удаагийн айлчлалтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны сайд Ван И хэлэхдээ, Ши Жиньпин Хятадын улсын тэргүүний хувиар анх удаа Европт айлчилж, хоёр тал болон олон тал, эдийн засаг, соёлын нийт 84 арга хэмжээнд оролцсон. Айлчлал томоохон үр дүнтэй боллоо. Европт Хятадын сонирхолыг бий болгож, Хятад Европын харилцааны шинэ цаг үеийг нээсэн гэлээ.
Ван И танилцуулахдаа, дарга Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлал нь Хятад Европын харилцаанд гурван чухал үр дүнг авчирлаа. Нэгд, Хятад Европын улс төрийн харилцааг шинэ үе шатанд гаргасан. Энэ удаагийн айлчлалаар хоёр талын улс төрийн харилцаанд шинэ байр суурийг тогтоосон. Хятад болон Европын холбоо анх удаагаа хамтарсан мэдэгдэл гаргаж, энх тайван, өсөлт хөгжилт, өөрчлөлт шинэчлэлт, соёл иргэншлийн түншлэлийн харилцааг хамтдаа бий болгохоо мэдэгдсэн гэжээ. Хятад Европ стратегийн шинэ өнцөгөөс бие биеэ харж, итгэлцлээ нэмэгдүүлж, түншлэлээ хүчирхэгжүүлж, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөх нь Хятад Европын харилцааны ирээдүйд илүү итгэл найдварыг авчрах болно гэж Ван И хэллээ.
Хоёрт, Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шинэ боломж тохиож байна. Европын холбоо бол Хятадын хамгийн том худалдааны түнш. Ши Жиньпин Хятад Европын хамтын ажиллагааг тооноос чанарт ахиц гаргахыг онцолсон. Хоёр тал хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхийг дэмжсэн. Хамтын ажиллагаанд хамрагдах бүс нутгийг өргөжүүлж, хамтын ажиллагааны инновацийн хэлбэрийг хөгжүүлэхийг хоёр тал хүлээн зөвшөөрчээ. Айлчлалын хугацаанд Хятад улс 4 оронтой хамтын ажиллагааны 120 гаруй төсөл гаргасан нь өргөн цар хүрээг хамарч Хятад Европын хамтын ажиллагааны асар их нөөц болон өөдрөг хэтийн төлөвийг харуулсан байна.
Гуравт, Хятад Европын хүмүүнлэгийн солилцоо шинэ шатанд гарав. Дарга Ши Жиньпингийн энэхүү айлчлал хүмүүнлэгийн салбарт чухал ач холбогдолтой байлаа. Хятад Европ соёлын салбарт дотно нөхөрлөж, харилцан суралцахыг хичээж байна.
Ши Жиньпин айлчлалын үеэр хэд хэдэн удаа лекц уншиж, өгүүлэл нийтэлж, Хятадын соёл иргэншил, амьдралын үзэл баримтлал болон гадаад харилцааны талаар өгүүлсэн байна. Ши Жиньпин дэлхийн эв зохицол болон хүн төрөлхтний ахиц дэвшил, соёл иргэншлийн туршлагаас харилцан суралцах чухал санааг дэвшүүлж байлаа. Хятадын энх тайван хөгжлийн үзэл баримтлалыг бүх талаас нь ярьж, Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлсний утга агуулгыг тодорхойлжээ. Мөн анх удаа Хятадын цөмийн аюулгүй байдлын талаарх үзэл баримтлалаа ярьсан билээ.
Хятад улсын хөгжил дэлхий дахины сонирхлыг татаж, олон улс орнууд Хятад улсын хөгжлийн түүх, ирээдүйн хандлагад анхаарал хандуулж байна. Бельгийн Европ Тивийн Коллежид итгэл тавихдаа, Ши Жиньпин Хятад улсыг 5 чухал үндэслэлээр танилцуулжээ. Тодруулбал: Нэгд, хятад улс өнө удаан түүх соёлтой орон. Хоёрт, Хятад улс зовлон бэрхшээлийг давж туулсан орон. Гуравт, Хятад улс өөрийн онцлогтой социализмын замаар замнасан орон. Дөрөвт, Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон. Тавд, Хятад улс өнөөдөр гүнзгий өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгаа орон гэжээ. Үүний зэрэгцээ, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн байдалд дэлхийн улс орнуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн гэдгийг тэрээр мөн онцолсон байна.
Саяхан болсон "Цөмийн аюулгүйн дээд уулзалт"-ад оролцох үеэр, дарга Ши Жиньпин улс орнуудын удирдагчидтай уулзаж, хоёр талын харилцаа , хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа солилцсон юм. Тэрээр Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай энэ оны анхны хэлэлцээг хийж, Хятад, Америкийн харилцаанд нааштай гарааг тавилаа.
Ван И хэлсэн үгнийхээ төгсгөлд, дарга Ши Жиньпиний энэ удаагийн Европт хийсэн айлчлал нь Хятад-Европын харилцааны хөгжилд томоохон түлхэц өгснөөс гадна шинэ эрин үед Хятад улсын дипломат харилцааг боловсронгуй болгож, олон улс дахь нэр хүнд, байр суурийг дээшлүүллээ. Айлчлалын үеэр дурдсан олон санал санаачилга нь Хятад улсын дипломат харилцаанд тусгагдах бодлого болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |