• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын РМI-ийн өсөлт урьдчилсан төлвөөс доогуур үзүүлэлттэй байв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-03 17:32:20

            Энэ оны 2-р сард 50.2 байсан Хятад улсын РМI үзүүлэлт 3-р сард 50.3 болж ялигүй өссөн нь сүүлийн хагас жил дэх анхны өсөлттэй үзүүлэлт гэдгийг саяхан нийтэлсэн Хятадын РМI үзүүлэлтийн тайланд харууллаа. 3-р сард РМI нэмэгдсэн нь сайн үзүүлэлт боловч өсөлтийн хурд нь маш удаан байна гэж зарим судлаач үзсэн бол засгийн газар холбогдох бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж, РМI үзүүлэлтийн өсөлтөд түлхэц өгч магадгүй хэмээн зарим мэргэжлийн хүмүүс таамаглаж байна.

            РМI үзүүлэлт бол макро эдийн засгийн чухал үзүүлэлт бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг. РМI үзүүлэлт 50%-иас дээш бол тухайн орны үйлдвэрлэлийн салбарын эдийн засаг өргөжиж байгааг, 50%-иас доош бол үйлдвэрлэлийн салбарын хөгжил муу байгааг харуулдаг юм.

            Хятадын Статистикийн Үндэсний Газар болон Хятадын Ложистик болон худалдан авалтын нийгэмлэгийн 1-ний өдөр нийтэлсэн тайлангаас үзэхэд, 3-р сард Хятадын РМI үзүүлэлт 50%-иас дээгүүр хэвээр байлаа. Энэхүү тайланг гаргасны дараа, 4-р сарын А үнэт цаасны ханш өссөн байна. Гэвч 3-р сарын РМI үзүүлэлт өсөхөд улирлын чанартай хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлсэн байна, өнөөгийн РМI үзүүлэлтийн өсөлт нь гадаад эрэлт хэрэгцээнд түшиглэж, дотоод эрэлт хэрэгцээ хүч муутай байна гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Лавлагаа судалгааны газрын орлогч дарга Ван Жүнь үзлээ.

            Тэрээр хэлэхдээ:"3-р сарын РМI үзүүлэлтийн өсөлт нь улирлын чанартай бөгөөд өнгөрсөн жилүүдийн 3-р сарын өсөлттэй харьцуулахад өсөлт нь мөн л маш бага байна. РМI-ийн олон салбар үзүүлэлтээс харахад, гадаад эрэлт хэрэгцээн голлон нөлөөлсөн байна. Харин дотоод эрэлт хэрэгцээний хүч муу байгаа байдал өөрчлөгдөөгүй ба шинэ захиалга болон худалдан авалтын үнийн үзүүлэлт зэргээс харахад, эрэлт хэрэгцээний өсөлт маш удаан байна" гэжээ.

            Ван Жүний хэлсэнчлэн, шинэ захиалгын үзүүлэлтийн өсөлт нь зөвхөн 0.1 нэгжээр нэмэгдэн, өнгөрсөн жилүүдийн ижил хугацааны 3.5 нэгжийн өсөлтөөс нэлээд доогуур байна. Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл нь хөдөлмөрлөх хүчний өртөг нэмэгдэж, хөрөнгө мөнгө хүрэлцээгүй болж байгааг харуулан, зах зээлийн эрэлт хэрэгцээг цаашид нэмэгдүүлэхийг шаардаж байна.

            Энэ оны эхний 3 сарын РМI үзүүлэлтийг дүгнэхэд, хэвийн өсөлт уналттай байсан ба зарим судлаач Хятадын эдийн засгийн алгуур хөгжлийг "зүй ёсны" гэж үзэж байна.

            Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн нэмүү өртөг болон бүтээн байгуулалтын хүч муу байгаа зэргээс шалтгаалан Хятад улс ДНБ-ий өсөлтөө 7.5%-д хадгалах зорилтоо биелүүлж чадах эсэхэд зарим эдийн засагч, судлаачид эргэлзэж байгаа юм.

             Ван Жүнь хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт саарах маш олон дарамт нүүрлэсээр байна гэв."Богино хугацааны хувьд, үйлдвэрлэлийн илүүдэл хүч болон түүнтэй холбоотойгоор бий болсон орон нутгийн хөрөнгө босголтын арга хэлбэр, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрсдэл, сүүдрийн банк буюу чанаргүй зээл зэрэг олон эрсдэлийг арилгах хэрэгтэй. Эдийн засгийн макро зохицуулалт, эсвэл эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд дээрх эрсдэлүүдийг зайлшгүй арилгах шаардлагатай. Тиймээс Хятад улсын эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг дээшлүүлэхийг чухалчлахаас биш, зөвхөн хурдыг хөөцөлдөж болохгүй" гэжээ.

            Хятад улсын Төрийн зөвлөл ч дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах талаар зохих арга хэмжээг хэрэгжүүлж, томоохон чухал төслүүдийн бэлтгэл ажил болон бүтээн байгуулалтын ахицыг түргэтгэх болно гэдгээ саяхан мэдэгдсэн юм. Үүгээр засгийн газар эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөх ажлаа хэрэгжүүлж эхэлснийг харууллаа гэж шинжээчид үзэж байна. Ирээдүйд, Хятад улс эдийн засгийн дарамтыг зохицуулж, эрсдэлийг арилгах талаар ямар бодлого хэрэгжүүлэхийг олон нийт анхаарсаар байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе