|
|
||
4-р сарын 5-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын МУИС-д 13 дахь удаа зохион байгуулж буй Дэлхийн оюутны "Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн сонгон шалгаруулалт болж өнгөрлөө. "Хятад Орон, миний мөрөөдөл" уриан дор болсон энэ арга хэмжээг БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх үндэсний алба, МУИС-ын Күнзийн институт, МУ-ын Хятад хэлний багш нарын холбоо хамтран зохион байгуулсан юм. МУИС, МУХИС, МУБИС, ШУТИС, УБИС, ОТИС, Гэгээ дээд сургууль, Ховдын их сургууль, ИЗОУИС, СЭЗДС зэрэг их дээд сургуулийн 30 орчим оюутан энэ сонгон шалгаруулалтанд оролцов. Тэдний дундаас шалгарч үлдсэн 15 оюутан энэ 4-р сард болох шигшээ тэмцээнд оролцох бөгөөд шигшээ тэмцээнд 1, 2-р байр эзэлсэн оюутан БНХАУ-д болох Дэлхий оюутны "Хятад хэлний гүүр" 13-р тэмцээнд МУ-ын нэрийн өмнөөс оролцох эрх авах юм.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |