• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Люшяо Линтүн нар Вьетнамд айлчиллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-07 16:11:48

      6-ны орой БНХАУ-аас Вьетнамд суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх Лю Саньжэнь ХОУР-гийн болон Люшяо Линтүн нарын төлөөлөгчийн хамт оройн зоог барьлаа. Оройн зоогт Вьетнамын соёл спорт аялал жуулчлалын яамны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Нгуен Ван Тинх, Вьетнамын аялал жуулчлалын нийгэмлэгийн орлогч дарга Ву Тхе Бинх, Вьетнамын соёлын салбарын төлөөлөл болон Вьетнам дах элчний төлөөлөл оролцсон юм.

      Лю Саньжэнь, ХОУР болон Люшяо Линтүн нарын төлөөлөгчийн Вьетнамд хийх 2 хоногийн айлчлал нь хоёр орны соёлын солилцоонд гүүрийн үүрэг гүйцэтгэсэн юм. Айлчлалын төлөөлөгч соёл, аялал жуулчлалын олон арга хэмжээнд оролцож, Хятадын соёлыг Вьетнамд дэлгэн харуулж чадсан төдийгүй Вьетнамын соёл болон аялал жуулчлалын ажил Хятадад дэлгэрэх үйл явцад чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

      Вьетнамын соёл спорт аялал жуулчлалын яамны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Нгуен Ван Тинх улс орноо төлөөлж, айлчилсан явдалд талархал илэрхийлсэн бөгөөд хойшид Хятад Вьетнам хоёр орон соёл аялал жуулчлалын солилцооны үйл ажиллагаа өргөнөөр өрнүүлж байхыг хүссэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе