• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2014-04-08 15:39:51

           Жилд нэг удаа болдог Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 8-нд нээгдлээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон  гадаадын 10 гаруй орны удирдагч урилгаар уг чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалт "Азийн шинэ ирээдүй: хөгжлийн шинэ хөдөлгүүр хүч " уриан дор болж байна. Хятад болон Азийн  орнуудын хөгжиж байгаа эдийн засгийн цогцын хурд саарч байгаа нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагаа болон интегралчлалыг хэрхэн эрчимжүүлэх нь олны анхаарлыг татаж байна.

    Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Ази Номхон Далай болон дэлхийн стратегийн судалгааны хүрээлэнгийн дарга Ли Шян Ян хэлэхдээ, өнгөрсөн хэсэг хугацаанд шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогц, ялангуяа Азийн бүс нутгийн  эдийн засгийн хурд удааширсан,  нөгөө  талаас  олон улсын банк санхүүгийн хямралын дараа засгийн газрын оролцоо нэмэгдснээс үүдэж  хөрөнгийн "хөөс" зэрэг асуудал нийгэмд оршиж байна. Иймээс эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх  шинэ хөдөлгүүр олох шаардлага Ази тивд оршиж байна гэжээ.

         Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн саяхан хэлэхдээ, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт ирээдүйд шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогцын  хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж,  цаашдын хөгжилд анхаарлаа хандуулж, тэдгээрийн  олон улсын байр суурь, үг хэлэх  эрхийг дээшлүүлэх болно гэжээ.

  Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Хятадын дэвшүүлсэн "торгоны замын дагуух эдийн засгийн бүс" болон "21-р зууны тэнгис дээрх торгоны зам"-ын төсөөлөл нь Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ цэг болох болно. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе