• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Азийн гоо үзэсгэлэн" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2014-04-08 15:40:45

          Хятадын Олон Улсын Радио, Хайнанийн суртал ухуулгын газар, Хайнанийн радио телевизийн хороотой хамтран зохион байгуулсан "Азийн гоо үзэсгэлэн" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 4-р сарын 8-нд Хайнанийн Бө-Аод боллоо.

         Үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургууд үзэгчдийн сонирхолыг  ихэд татаж байлаа. Тэдгээр зургууд тэнгис дээрх торгоны зам дагуух Азийн улс орнуудын сонирхолтой түүх , Дорнын үзэсгэлэн, уламжлалт соёлыг харуулжээ.

         Уг арга хэмжээг зохион байгуулагчийн нэг Хятадын ОУР-гийн дарга Ван Гэннян хэлэхдээ, тэнгис дээрх торгоны замын цуврал арга хэмжээний нэг  "Азийн гоо үзэсгэлэн" гэрэл зургийн үзэсгэлэн нь Азийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран дэлхийн олон орны сонсогч, веб сонирхогчидтой харилцаж, Азийн соёл иргэншлийг дэлхий дахинд харуулж, дэлхийн ард түмний найрсаг солилцоог нэмэгдүүлэх зорилготой юм гэжээ.

          Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн хэлэхдээ, уг үзэсгэлэн эх орон сайн сайхан амьдралдаа хайртай хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийг гэрэл зургаар олон орон болон хүндэт зочдын өмнө дэлгэн тавьж, харилцан ойлголцол, найрамдлаа хөгжүүлэх үйлст идэвхтэй  оролцсон,  Азийн эдийн засгийн интегралчлалд тус дөхөм үзүүлсэн арга хэмжээ боллоо гэжээ.    \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе