|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 8-ны өдөр Ардын их хурлын ордонд Зүүн Тиморын ерөнхий сайд Жозе Алешандре Шанана Гусмантай уулзаж, хоёр талын харилцааг найрсаг хөрш болоод итгэлцсэн, харилцан ашигтай түншийн харилцаа болгож, уламжлалт найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийг хамтаар эрэлхийлэхээр хоёр орны удирдагчид тохирсон байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс болон Зүүн Тимор нь харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцаж, найрсгаар хамтран ажилласаар ирлээ. Зүүн Тиморын талтай найрамдалт хөршийн найрсаг харилцаа болон итгэлцсэн, харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг бий болгохын зэрэгцээ, Зүүн Тиморын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн, тус тусын язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал асуудлаар харилцан дэмжиж ажиллахад Хятад улс бэлэн. Хоёр тал худалдаа болон хөрөнгө оруулалтын цар хүрээгээ улам тэлж, дэд бүтцийн байгуулалт болон холболт, эрчим хүч, хөдөө аж ахуй, эдийн засгийн онцгой бүс зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Жозе Алешандре Шанана Гусман хэлэхдээ, Хятад улс Зүүн Тиморын эдийн засаг, нийгмийн хөгжилд маш их дэмжлэг үзүүлж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалах чухал хүчин болсон юм. Хоёр орон харилцаагаа шат ахиулж байгаа нь Зүүн Тиморын хувьд стратегийн ач холбогдолтой билээ. 21-р зууны тэнгис дээрх торгоны замыг байгуулахад идэвхтэй оролцож, Хятад улсын компани, аж ахуйн нэгжүүд Зүүн Тиморт хөрөнгө оруулахыг Зүүн Тиморын тал дэмжиж ажиллана гэжээ.
\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |