|
|
||
8-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалах яамны сайд Чан Ванчуан батлан хамгаалах яамны төв байр буюу Ба И төвд айлчилж ирсэн Америкийн Батлан хамгаалах сайд Жак Хэйглтэй уулзлаа.
Чан Ванчуан, 2014 он бол Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой юм. Хятад Америк хоёр орон том орны шинэ хэлбэрийн харилцааны бүтээн байгуулалтыг тогтвортой, хэлбэрэлтгүй урагшлуулж байгаа юм гэжээ.
Жак Хэйгл, Америк Хятад хоёр армийн харилцааны хөгжлийн өнөөгийн байдлыг эерэгээр үнэлж, Америк Хятадын цэрэг дайны шинэ хэлбэрийн харилцааны хөгжлийг Америкийн тал хэлбэрэлтгүй дэмжиж, хамтын ажиллагааны салбараа идэвхтэй өргөжүүлэхийг онцоллоо.
Уулзалтын явцад хоёр тал чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Нэгд, хоёр орон хоёр армийн харилцааг хөгжүүлэх тухай дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Обамагийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хянамгай хэрэгжүүлэхээ хоёр тал илэрхийллээ. Хоёрт, цэрэг дайны чухал ажиллагааны талаар харилцан мэдэгдэх механизм болон тэнгисийн хамтын бүс дэх усан болон агаарын цэрэг дайны аюулгүй ажиллагааны дүрэм байгуулах үйл явцыг идэвхтэй түргэтгэх талаар хоёр тал илэрхийллээ. Гуравт, хоёр армийн харилцааны өнөөгийн идэвхтэй байдлыг хоёр тал эерэгээр үнэллээ. Хуурай замын цэргийн солилцоо хамтын ажиллагаа, харилцаа холбооны механизм байгуулж, хуурай замын цэргийн хамтын ажиллагааны дэг журамтай хөгжлийг ахиулахыг зөвшөөрлөө. Дөрөвт, терроризмтай тэмцэх салбарт холбогдох хамтын ажиллагаа өрнүүлэх асуудлаар судлан хэлэлцлээ. Тавд, олон улсын бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагааг улам эрчимжүүлнэ. Зургаад, энэ жилдээ багтааж, хоёр орны Батлан хамгаалах яам Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийж, хоёр армийн харилцаа болон хамтаар анхаарч байгаа асуудлаар санал бодлоо солилцов. Долоод, "Номхон далайн хөвөө-2014" цэргийн хамтарсан сургуулилт өндөрлөсний дараа, хоёр арми хуурай замын түргэн тусламжийн хамтарсан үйл ажиллагаа явуулах болно.
Чан Ванчуан, Америкийн төлөөлөгчдийн танхимаар саяхан баталсан Тайваньтай холбогдох хэлэлцээний төслийн асуудалд маш их сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцэж байгаагаа Америкийн талд илэрхийлж, сүүлийн үед Америкийн батлан хамгаалахын болон засгийн газрын өндөр албаны хүн Дяо Юй арал, өмнөд тэнгис зэрэг асуудлаар буруу байр суурьтай байгааг шүүмжилж, алдаатай үг яриа, үйл ажиллагаагаа залруулж, бодит үйл ажиллагаагаар бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахыг Америкийн талаас шаардсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |