• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Америкийн Батлан хамгаалах яамны сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-09 11:25:42

     8-ны өдөр Ва И цамхагт Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлон Америкийн Батлан хамгаалах яамны сайд Жак Хэйглээр удирдуулсан төлөөлөгчидтэй уулзжээ.

    Хятад Америкийн хоёр арми өнөөгийн харилцааны өөдрөг чиг хандлагаа эрхэмлэж, цэрэг армийн шинэ харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулбал зохино гэж Фань Чанлон онцоллоо.

    Фань Чанлон, саяхан Америкт болсон Америк, АСЕАН-ы Батлан хамгаалах яамны сайд нарын албан ёсны бус уулзалт болон Японд айлчлах үеэр Хэйгл сайдын хэлсэн зарим үг яриа Хятадын ард түмний дургүйцлийг хүргэв. Дяоюй арлын асуудалд Америк төвийг сахихаа давтан илэрхийлж байсан атал та Японы өөрийгөө хамгаалах эрхт тавьсан хоригийг цуцлахыг дэмжиж буйгаа нийтэд илэрхийлсэн байна. Филиппин Хятадын өмнөд тэнгисийн арал олтригийг эзэлж байхад сайд Филиппиний өмөөрөн Хятадыг зэмлэв. Мөн өнөөгийн Тайваны хоолойн хоёр эргийн харилцаа энх тайван өөдрөг хөгжиж байтал 7-нд Америкийн төлөөлөгчдийн танхимаас Тайванд зориулсан тогтоолын төслийг баталж, Тайваний хоолойн хоёр эргийн байдлыг дэврүүлэх нь зохисгүй юм. Америк хариуцлагатай том гүрний байр сууринаас бүс нутгийн тогтвортой байдал болон хоёр армийн найрсаг хөгжилд ашигтай ажил хэрэг өрнүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

   Хэйгл, би Хятадын ард түмнийг хүндэтгэсээр ирсэн. Америкийн засгийн газар 1979 оноос хойш Хятад улсад хандуулсан нэг л бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Америкийн зарим нэг зөвлөлийн ямар нэг тогтоолын төсөл нь Америкийн засгийн газрын бодлогыг төлөөлж чадахгүй. Америк бүрэн эрхийн маргаантай асуудалд ямар ч байр суурь илэрхийлэхгүй, холбогдох тал улс төрийн аргаар найрамдлаар зохицуулахыг хүсэж байна. Миний бие Япон болон Филиппинийг дэмжсэн явдалгүй. Зөвхөн холбогдох талууд хамтын ажиллагаагаар бүс нутгийн амгалан тайван тогтвортой байдлыг хамгаалахыг найдсан юм гэжээ.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе