|
|
||
9-ний өдөр Бээжин хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын Хятадын талын тэргүүлэгч Жан Гаоли ОХУ-ын ерөнхий сайдын орлогч, хамтын ажиллагааны комиссын Оросын талын тэргүүлэгч Аркадий Дворковичтой Хятад Оросын хамтын ажиллагааны комиссын хоёр орны тэргүүлэгчдийн уулзалт хийсэн байна.
Жан Гаоли, Хятад Орос эрчим хүчний түшиг орон бөгөөд хамтарч ажиллах тэргүүн түнш. Оростой нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, нүүрс, цахилгаан, шинэ эрчим хүч зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар өргөтгөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ. Хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны ололт амжилт, чухал чанарт хийсэн эерэг үнэлгээг бүрэн зөвшөөрнө гэжээ.
Аркадий Дворкович хэлсэн үгэндээ, хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааны хөгжлийг түргэтгэж, хоёр талын давуу тал ба далд хүчийг улам нэмэгдүүлж, эрчим хүчний бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид өргөтгөхөд Оросын тал бэлэн байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайдын орлогч "Хятад Оросын засгийн газар хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын тэргүүлэгчдийн уулзалтын товч"-ид гарын үсэг зурсан байна. /Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |