|
|
||
Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинпин 9-ний үдээс хойш ардын их хурлын ордонд Хятадад айлчилж байгаа АНУ-гийн батлан хамгаалахын сайд Хагелтэй уулзав.
Ши Жинпин хэлэхдээ, өнгөрсөн жил миний бие ерөнхийлөгч Обаматай Аннебэрг эдлэгийн газар уулзаж харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх Хятад Америкийн шинэ хэлбэрийн том гүрний харилцаа тогтоохыг санал нэгтэй зөвшөөрсөн юм. дараа бид Санкт Петербург болон Гаагт хоёр удаа уулзлаа. өнөө олон улсын ээдрээтэй нөхцөлд Хятад Америкийн хамтын ажиллагааны салбар цаашид өрөгжиж байна. Хятад Америкийн хоёр армийн харилцаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. хоёр тал шинэ хэлбэрийн том гүрний харилцааны хүрээнд шинэ хэлбэрйн армийн харилцаа тогтоох ёстой. хоёр тал мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэсэн, хамтаар ашиг хүртэх зарчмаар олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, санал зөрөлдөөн болон эмзэг асуудлыг үр ашигтай хяналтдаа авч, хоёр орны шинэ хэлбэрийн том гүрний харилцааг зөв замаар замнуулахыг батлах ёстой гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |