|
|
||
9-нд Хайнань мужийн Саньяа хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Намибийн Ерөнхий сайд Хаге Гейнгобтой хэлэлцээ хийсэн байна.
Ли Кэчян, Хятад Африкийн харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж ирсэн юм. Африк тив өөрсдийн улс орнуудын байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятад улс цаашид дэмжинэ. Удалгүй Африкийн зарим орноор айлчлах тул Африкийн талтай хамт хичээж, Хятад Африкийн харилцааны шинэ хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна. Хоёр орны хамтын ажиллагааны өргөн орон зайтай. Намиби "Хятад Намибийн хөрөнгө оруулалтын хамгаалалтын хэлэлцээр"-ийг түргэн батлахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Хаге Гейнгоб, Хятадтай хийх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэл Намибийн талд их байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Намибид ирж ажиллах, хамтын ажиллагаанд амжилт гаргахыг сайшаана. Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Африк Хятадын хамтын ажиллагааг зонхилох тооны Африкийн орнууд дэмжсээр ирсэн бөгөөд Ли Кэчяны Африкид хийх айлчлал Африк Хятадын харилцааг ахиулж улам өндөр төвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны ерөнхий сайд хоёр талын эдийн засаг, технологи, дэд бүтцийн байгуулалт, уул уурхай, хүний нөөцийн бэлтгэл сургалт зэрэг салбарын хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурсан байна. /Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |