• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин "Шонхор" цэргийн ангид далбаа гардуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-10 10:05:40

      ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 9-нд Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн хүчний цагдаагийн тусгай сургуультай танилцаж, " Шонхор" цэргийн ангид далбаа гардууллаа. НТХ, ТЗ, Цэргийн төв зөвлөлийн өмнөөс нийт зэвсэгт цагдаагийн хүчний бүх офицер дайчдад мэндчилгээ дэвшүүлж, терроризмын эсрэг улс орноо хамгаалж, НТХ-ны бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хүчирхийллийн гэмт хэрэгт хүчтэй цохилт өгч, улс орны аюулгүй байдал, ард түмний тайван амгалан амьдралыг баталгаажуулах хэрэгтэй гэж онцолжээ.

  Ши Жиньпин "Шонхор" цэргийн анги бол терроризмын эсрэг тэмцэх улсын тэргүүний гавшгай хүчин юм. Дайчин хүчний зорилгоо биелүүлж, дасгал сургуулилт, удирдан зохион байгуулах ажлаа сайтар хийж, улс төрийн үзэл санаа, мэргэжлийн чанар чансаа, байлдааны бэлтгэлээ дээшлүүлж, олон улсын төвшинд хүрэхүйц терроризмын эсрэг тэмцэх дайчин хүчин байж, нам, ард түмний үнэнч хамгаалагч болох хэрэгтэй гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе