• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: RCEP болон TPP нь хамтдаа урагшилна

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-04-10 15:39:09

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-нд Хайнань мужийн Бө-Аод хэлэхдээ, RCEP буюу Бүс нутгийн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр болон TPP буюу Номхон далайг дамнасан стратегийн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр нь гар гараа барилцан хамтдаа урагшилна. Хятад улс талуудтай хамтаар RCEP-гийн хэлэлцээрийг идэвхтэй урагшлуулж, 2015 онд тохиролцоонд хүрэхийг хичээж байна гэжээ.

    Ли Кэчян Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2014 оны чуулганы нээлтийн ажиллагаанд үг хэлэхдээ, өнгөрсөн арав гаруй жилийн турш Азийн бүс нутгийн худалдааны хэмжээ 1 триллион ам доллараас 3 триллион ам доллар болтол нэмэгдсэн үзүүлэлт нь бүс нутгийн олон орны худалдааны нийт хэмжээ 30%-иас 50% болж нэмэгдсэн гэсэн үг юм. Гэвч энэ үзүүлэлт Европын холбоотой харьцуулахад их зөрүүтэй байна гэжээ.

    Тэрээр цааш нь Хятад улс TPP-д нээлттэй байр суурь баримталж, дэлхийн худалдааны хөгжил тэрчлэн худалдааны шударга, нээлттэй орчинд ашигтай ажиллагааг Хятад улс сайшаан хүлээж авна. Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны тогтолцоо нь дэлхийн худалдааны хөгжилд голлох байр суурь эзлэх болно. Дээрх хоёр хэлэлцээр нь олон талт худалдааны тогтолцооны чухал хэсэг байж, бие биенээ харилцан дэмжиж урагшлах ёстой гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе