|
|
||
10-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2014 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ээлжит хурлын нээлтэнд оролцож, "Азийн хөгжлийн шинэ ирээдүйг бий болгохын төлөөр хамтран ажиллая" сэдвээр чухал үг хэллээ. Нээлтийн ёслолд Ази, Африкийн 52 орны улс төр, аж үйлдвэр худалдааны салбарынхан болон эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Ли Кэчян хэлсэн үгэндээ, дэлхийн эдийн засгийн өнөөгийн сэргэлтийн явц удаан байна. Ази тив бол идэвхтэй хөдөлгөгч хүчээр давамгай бүс нутгийн нэг төдийгүй хөгжлийн зангилаа үедээ байгаа юм. Шинэ нөхцөл байдалд, Азийн хөдөлгөгч хүчийг хэрхэн нэмэгдүүлэх тухай дараахь гурван талаар ярив. Нэгд, хамтын хөгжлийн чиглэлийг баримталж, Азийн ашиг сонирхлын хамтын цогцыг бүрдүүлнэ. Хоёрт, хамтын хөгжлийн их талыг бүрдүүлж, Азийн амин чухал хамтын цогцыг бий болгож, дэд бүтцийн саад бэрхшээлийг бүрмөсөн арилгаж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, давуу талаараа харилцан нөхнө. Гуравт, энх тайван хөгжлийн орчныг хамгаалж, Азийн хариуцлагатай хамтын цогцыг бүрдүүлж, Азийн бүс нутгийн аюулгүйн хамтын ажиллагааны бүдүүвчийг бий болгох талаар идэвхтэй судлан хэлэлцэнэ гэжээ.
Тэрээр, Хятад улс сайн хөршийн найрсаг харилцааны гадаад бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ өөрийн орны нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг хэлбэрэлтгүй хамгаална. Мөн энхийн замаар зөрчил мөргөлдөөнийг зохицуулах гол шугам бол маш тодорхой. Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг буснуулах өдөөн хатгалгад бид шийдэмгий хариу арга хэмжээ авах болно. Хятад улс энх тайвныг нандигнан хайрлаж, хөрш оронтойгоо хамтарч, бүс нутгийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ.
Ли Кэчян, Хятадын эдийн засаг хөгжлийн байдлаа хэвээр хадгалах нь болзол нөхцөлтэй юм. Тогтвортой өсөлт бол үндэс суурь мөн. Хойшдын хэсэг хугацаанд дунд хурдны өсөлтөө хэвээр хадгалж чадах төдийгүй тогтвортой хөгжлийн мөнхийн хөдөлгөгч хүчийг бүрдүүлэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |