|
|
||
14-нд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Агаарын цэргийн байгууллагад хүрч, агаарын цэргийн байгуулалт болон цэргийн явдлын байлдааны бэлтгэл ажилтай биечлэн танилцсан бөгөөд намын шинэ байдал дахь цэрэг армийг хүчирхэгжүүлэх зорилтын дагуу, армийн хүчний өөрчлөлт, орчин үеийн болгох байгуулалтыг бүх талаар эрчимжүүлж, хүчирхэг ардын агаарын хүчийг бий болгож, "Хятад мөрөөдөл", хүчирхэг армийн мөрөөдлийг биелүүлэхийн тулгуур хүчин болохыг онцолжээ.
Ши Жиньпин онцлохдоо, агаарын цэргийн хүчирхэг байгуулалт нь нам, ард түмний хүсэл шаардлага төдийгүй хүчирхэг армийн зорилтыг биелүүлэхийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Агаарын цэргийн орчин үеийн байгуулалтыг түргэтгэж, байлдааны бэлэн байдлын үзэл санааг бэхжүүлэн, байлдааны олон дүрэм горимыг нухацтай хэрэгжүүлж, хэзээд байлдааны бэлэн байдалд байлгаж, аливаа гарч болзошгүй гэнэтийн нөхцөл байдлыг үр ашигтай зохицуулан, агаарын цэргийн цэрэг дайны үүрэг хариуцлагыг биелүүлэх хэрэгтэй гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |