• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Германы гадаад хэргийн сайдтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-14 21:22:07

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 14-нд, Бээжин хотын Жүн Нань Хайд Германы гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмейертай уулзлаа.

     Ли Кэчян хэлэхдээ, дарга Ши Жиньпин саяхан Германд амжилттай айлчилж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан. Энэ онд багтаан Германд айлчилж, канцлер Меркельтэй Хятад Германы засгийн газрын гуравдахь зөвшилцлийг хамтаар даргалан явуулахыг би хүсэн хүлээж байна. Хоёр орны урт хугацааны хамтын ажиллагааны үйл хэргийн хөтөлбөрийг нухацтай боловсруулж, үйлдвэрлэл болон стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ төвшинд хүртэл урагш ахиулахыг хоёр талд хүсэж байна гэжээ.

     Штайнмейер хэлэхдээ, хоёр оронд өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой, хамтын ажиллагааны баялаг үр дүнтэй төдийгүй өргөн уудам хэтийн төлөвтэй юм. Олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй Хятадын бүтээлч үүрэг ролийг Германы тал сайшааж байгаа бөгөөд Хятадтай туршлага солилцоход бэлэн байна. Энэ онд багтаан Ерөнхий сайд Ли Кэчянг Германд айлчлан хүрч, мөн засгийн газрын зөвшилцөл зохион явуулж, стратегийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн, хоёр орны эдийн засгийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлж, хамтын хөгжлийг ахиулахыг хүсэн хүлээж байна гэж онцолжээ. \Р\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе