|
|
||
16-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятадын Ардын гадаад харилцааны нийгэмлэгийн урилгаар Хятадад айлчилж буй Сирийн сөрөг хүчний холбооны дарга Жерба нарын хүмүүстэй уулзжээ.
Ван И, Сирийн донсолгоот байдал үргэлжилсээр байна. Өнөөгийн хамгийн чухал асуудал бол Сирийн үндэстэн болон улс орныхоо ашиг сонирхлыг тэргүүн байранд тавьж, хүчирхийллийг даруй зогсоож, асуудлыг эртхэн дипломат аргаар зохицуулах явдал юм гэжээ.
Жерба, урилгаар Хятадад айлчилж байгаадаа маш баяртай байна. Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар Хятадын гаргасан хүчин зүтгэлийг сайшаагаад, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахын тулд чухал үүрэг гүйцэтгэж, тэнцвэртэй зохицуулах төсөл боловсруулж нийтлэг ойлголтонд хүрэхийг Хятадын талаас хүсэж байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |