• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчид цахилгаан илгээжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-17 19:24:30

 

        17-д БНСУ-ын нэг усан онгоц осолдсоны улмаас маш олон хүн эндэж бэртэж, сураггүй алга болсонтой холбогдуулан, Хятад Улсын дарга Ши Жиньпин, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Жун-юйд цахилгаан илгээж ой гашуугий нь хуваалцжээ.

        Дарга Ши Жиньпин хэлэхдээ, БНСУ-ын усан онгоц аз бусаар ноцтой осолд өртсөны улмаас, маш олон хүн эндэж бэртэн амь насаа алдаж, сураггүй алга болсон байна, түүний дотор олон сурагч залуус байсан нь хүмүүсийг маш сэтгэл эмзэглүүлж байна. Миний бие Хятадыг засгийн газар ард түмэн, мөн миний өөрийн нэрийн өмнөөс, эндэгсдэд гүүнээ эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, чин сэтгэлээсээ тэдний ар гэрийнхэнтэй ой гашуугий нь хуваалцаж байна. Хятад БНСУ хоёр ард түмэн гүн нөхөрлөлтэй, уг ослын хэрэгт би анхаарлаа маш их хандуулж байгаагийн зэрэгцээ, Хятадын талаас БНСУ-ын талд шаардлагатай туслалцаа үзүүлэхэд цаг ямагт бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе