
Хятадын Мин улсын үед хамрагдах "Зодоонч тахиа"-ны зурагтай шаазан хундага Хонгконгийн дуудлага худалдаанд 36 сая ам доллароор зарагдаж, Хятад шаазангийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо. Дуудлага худалдаа зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар, уг шаазан хундаганы амсар нь 8 см голчтой, 1465-1487 хооронд бүтээгдсэн. Энэхүү ховор үнэт эдлэлийг Хятадын эх газрын нэгэн бизнесмен худалдан авсан гэдгийг тэд бас мэдээлж байгаа юм. Одоогоор дэлхий дээр ийм хундага ердөө 19 ширхэг байдгаас 4 нь хувь хүний цуглуулгад, бусад нь музейн сан хөмрөгт хадгалагддаг ажээ. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/