• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэвэр эрчим хүчийг хөгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2014-04-21 09:49:45

      4-р сарын 18-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Үндэсний эрчим хүчний шинэ зөвлөлийн анхдагч хурлыг даргалан хуралдуулж, эрчим хүчний хөгжилтэй холбоотой стратегийн асуудал, том төслүүдийн тухай ярилцав.

      Ли Кэчян, эрчим хүчний хангалт болон аюулгүй байдал манай улсын орчин үеийн бүх бүтээн байгуулалттай холбоотой. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний арга хэлбэрийн шинэчлэлийг ахиулж, эрчим хүчний ногоон хөгжил, нүүрстөрөгч бага ялгаруулах, оюунлаг хөгжлийн төвшнийг дээшлүүлэн, утаа тоосонцор зэрэг бохирдлыг арилгах хэрэгтэй гэжээ. Тэрээр, экологийн орчны хамгаалалтыг чангатгах, эрчим хүч хэмнэн, бохирдуулалтыг багасгах арга бодлого хэрэгжүүлж, агаарын чанарыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжилд тулгуур нөхцөл бий болгох хэрэгтэй гэв.

      Ли Кэчян, манай улс хөгжиж буй орны хувьд ойрын ирээдүйд эрчим хүчний хэрэгцээ улам нэмэгдэх болно. Эрчим хүчээр хангах чадварыг нэмэгдүүлж, эх газар, далай тэнгисийн нефть хийн олборлолтыг өргөтгөж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, чанартай эрчим хүчний баталгаат төвшнийг дээшлүүлэх хэрэгтэй. Арвилан хэмнэхийг гол удирдлага болгон, үйлдвэрлэх, хэрэглэх хоёр талыг зэрэг бодолцож, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг өсгөж, харьцангуй бага хэмжээний эрчим хүчний зардлаар нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хэрэгтэй гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе