• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинзо Абэ Ясукуни сүмд тахилгын эд зүйл өргөв

CRI       (GMT+08:00) 2014-04-21 11:19:37

      21-нд Японы ерөнхий сайд Шинзо Абэ "засгийн газрын хэрэг эрхлэх ерөнхий сайд"-ын нэрээр Ясукуни сүмд "сакаки мод" хэмээх тахилгын эд зүйл өргөжээ.

      4-р сарын 21-23-нд Ясукуни сүмд уламжлалт хаврын тахилга болдог юм. Шинзо Абэ 2012 оны 12-р сард албан тушаал авснаас хойш, ноднин жил Ясукуни сүмийн хавар, намрын тахилгын үеэр "сакаки мод" өргөж, ноднин 12 сарын 26-нд Ясукуни сүмд очиж мөргөл үйлдсэн юм.

       Мөн 21-нд Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны сайд Норихиса Тамура, Доод танхимын дарга Бунмэй Ибуки, Дээд танхимын дарга Ямазаки Масааки нар ч Ясукунид сүмд "сакаки мод" өргөсөн тухай Японы Киодо агентлаг мэдээлжээ.

      Японы Дотоод хэргийн сайд Ёшитака Шиндо, Үндэсний олон нийтийн аюулгүй байдлын газрын дарга Кейжи Фуруя нар 4-р сарын 12 болон 20-нд Ясукуни сүмд очиж мөргөсөн байна.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе