• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чиндаод "Тэнгис дэх хамтын ажиллагаа - 2014" цэргийн сургууль болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-21 10:32:17

    Удахгүй Чиндаод "Тэнгис дэх хамтын ажиллагаа - 2014"олон улсын хамтарсан цэргийн сургууль болох гэж байна.

    Энэ сургуулилт тэнгисийн хамтарсан хайн аврах ажиллагаагаар сэдэвлэж, Хятад, Пакистан, Индонез, Сингапур, Энэтхэг, Малайз, Бангладеш, Бруней зэрэг 8 улс орны хөлөг онгоц, хөлөг онгоцонд тээсэн нисдэг тэрэг болон хуурай газарт байлдах ангиас бүрдсэн нэгдсэн цэргүүд оролцоно.


    Хятадын тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Лян Ян, энэ сургуулилт нь чуулга уулзалтын хүрээнд бус, Хятадын тэнгисийн флот байгуулагдсан өдөрт зориулан зохиосон учир, чуулга уулзалтын гишүүн орныг урьсан төдийгүй, гишүүн бус орнуудаас онгоц илгээж оролцохыг урьсан юм гэжээ.

    Тэрээр, Сүүлийн үед, Японы засгийн газар олон буруу үйлдэл хийж, Хятадын ард түмний сэтгэлийг шархлуулж, Хятад Японы харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн юм. Ийм нөхцөлд Японы батлан хамгаалах ангийг урьж үйл ажиллагаандаа оролцуулах нь зохисгүй юм гэжээ. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе