|
|
||
"Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шигшээ тэмцээн 4-р сарын 20-ны үдээс хойш Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн, МУИС-ын дэд захирал, Күнзийн институтийн Удирдах зөвлөлийн дарга Мөнхбат, МУИС-ын дэд захирал Мөнх-Эрдэнэ нарын зэрэг холбогдох байгууллага нэгжийн удирдлага, эрдэмтэн багш нар, оюутнууд болон хөгжөөн дэмжигчид нийт 300 гаруй хүн энэ арга хэмжээнд оролцов. Элчин сайд Ван Шяолүн болон МУИС-ын дэд захирал Мөнхбат үг хэлж, энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгсөн бөгөөд уралдаан тэмцээнд оролцож байгаа оюутнуудад амжилт хүсэв. Энэ тэмцээнд МУИС, ШУТИС, МУБИС, УБИС, ОТИС, ИЗОУИС, Гэгээ дээд сургууль, Ховдын их сургууль, Дархан дахь Хүмүнлэгийн их сургуулийн хуваар сургууль, МУИС-ын Орхоны хувуур сургууль зэрэг их дээд сургуулийн 15 оюутан оролцож, Дархан дахь Хүмүнлэгийн их сургуулийн хуваар сургуулийн оюутан Мөнхтулга, УБИС-ын оюутан Ц. Заяа нэгдүгээр байр эзэлж, Мөнхтулга МУ-ын оюутнуудын нэрийн өмнөөс "Дэлхийн оюутнуудын хятад хэлний гүүр" тэмцээнд оролцож, Заяа туршлага солилцогцоор оролцох болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |