|
|
||
2014 оны дэлхийн оюутнуудын "Хятад хэлний гүүр" Хятад хэлний тэмцээний Монгол улсад дахь салбар тэмцээн 20-ны өдөр Улаанбаатар хотод өндөрлөлөө. Тус тэмцээний төгсгөлийн шатанд энэ жил 30 гаруй сургуулийн оюутан сурагч оролцсон байна. Тэмцээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан хотын салбар сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Мөнхтулга тэргүүлж улсаа төлөөлөн дэлхийн оюутны "Хятад хэлний гүүр" тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Өнөө, Монгол улсын 60 гаруй сургуульд хятад хэл зааж, 7500 гаруй оюутан залуу тус хэлийг сонирхон сурч байна. Энэ онд "Хятад хэлний гүүр" тэмцээний анхан шатанд 3000 гаруй сурагч оролцжээ.
БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шиолүн хэлэхдээ, Хятад-Монгол хоёр орны харилцааны хөгжлийг дагаад МУ-д хятад хэл сурах сонирхол нэмэгдэж байна. Хятад хэл сурах нь Монголын хүүхэд багачууд Хятад улсыг ойлгож, хоёр орны харилцааны гүүр болоход үр ашигтай юм гэжээ.
\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |