• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чиндаод Баруун Номхон далайн орнуудын тэнгисийн флотын чуулга уулзалтын оны хурал болов

CRI       (GMT+08:00) 2014-04-23 17:06:44

      22-нд Чиндаод Баруун Номхон далайн орнуудын тэнгисийн армийн чуулга уулзалтын жил бүрийн 14 дэх хурал нээлтээ хийв. Хятадын Тэнгисийн флотын командлагч У Шэнли тусгай сэдвээр илтгэл тавьж, бид түүхийг хүндэтгэж, түүхээс сургамж авч, тэнгисийн зөрчил мөргөлдөөнийг энхийн арга замаар зөвшилцөх, зохицуулахыг баримталж, хэт ноцтой үйл ажиллагаа явуулж бүс нутгийн тогтвортой байдлыг хурцатгахаас зайлсхийх ёстой гэв. Тус хурлаар, гишүүн орнууд "Тэнгис дэх гэнэтийн тохиолдлын тухай дүрэм" баталсан байна. 

      Баруун Номхон далайн орнуудын тэнгисийн флотын чуулга уулзалтын энэ удаагийн оны хурлыг Хятад улс анх удаагаа хариуцан зохион байгуулсан юм. Чуулга уулзалтанд гишүүн 21 орон, ажиглагч 3 орон, мөн чуулга уулзалтын ажиглагч орон болох хүсэлт дэвшүүлсэн Пакистан зэрэг 25 орны тэнгисийн флотын 150 гаруй удирдагч, төлөөлөгчид оролцжээ.

      Хятадын Тэнгисийн армийн командлагч У Шэнли, "Тэнгис дэх гэнэтийн тохиолдлын тухай дүрэм" нь Баруун Номхон далайн орнуудын тэнгисийн флотын чуулга уулзалтын хөгжилд түүхэн ач холбогдол бүхий баримт бичиг мөн. Бүс нутгийн тэнгисийн флотууд харилцаа холбоогоо нэмэгдүүлэх, буруу ойлголт, шийдэлд хүрэхаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэв.

      Тэрээр, "Бид үүгээр дамжуулж, өмнө фронт дахь тэнгисийн болон агаарын хүчнүүд харилцаа холбоо өрнүүлэхийг дэмжиж, далайн аяллын үлгэр жишээ ур чадвар, сайн санааг харуулж, тэнгис дэх цэргийн үйл ажиллагааг улам журамжуулах ёстой. Чуулга уулзалтын гишүүн орнууд тус тусын бодит байдалд суурилан, зорилтот хоёр талын яриа хэлцэл өрнүүлэн, уг дүрмийн агуулгыг улам боловсронгуй болгож, тэнгис болон агаарт санаандгүй хэрэг гарахаас зайлсхийхийг дэмжих ёстой" гэжээ.

      АНУ-ын тэнгисийн флотын үйл ажиллагааны хэлтсийн захирал Жонатан Грийнерт, дүрэм батлагдсан нь бодит ач холбогдолтой, энэ дүрэм тогтоол маш олон хэргийг зөвшилцөхөд үндэс суурь болсон байна гэж үзсэн байна. Тэрээр:

      "Ийм бичиг баримттай бол иймэрхүү хэрэг явдлаас зайлсхийж болох юм. Америк Хятад хоёр орны тэнгисийн цэргийн удирдагчид энэ талаар харилцан, буруу шийд гаргахаас зайлсхийж байсан юм. Энэ асуудалд Хятадын тэнгисийн цэрэг үлгэр жишээ үзүүллээ. Бидний хоорондох иймэрхүү харилцаа холбоог олон улс хооронд хэрэгжүүлэн, яаж хийх ёстой зэргийг бичиг баримт болон чуулга уулзалтын хэлбэрээр улс орнуудад мэдүүлж болох юм" гэжээ.

      Мөн өдрийн чуулга уулзалтанд, Малайзын сураг тасарсан зорчигч тээврийн нисэх онгоцыг хайх асуудлаар олон улсын тэнгисийн цэргийн удирдагчдын тусгай хэлэлцүүлэг зохион явуулжээ. Малайзын тэнгисийн цэргийн командлагч адмирал Азиз, Хятадын тэнгисийн цэрэг Малайзын сураг тасарсан зорчигч тээврийн нисэх онгоцыг хайхад чухал үүрэг гүйцэтгэлээ. Баруун Номхон далайн тэнгисийн цэргийн чуулга уулзалтын гишүүн орнууд олон орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор "Тэнгист тохиолдох гамшгаас аврах журам" баталсан гэж мэдэгджээ.

      Азиз,"Улс орнууд хоорондоо маш сайн хамтран ажиллаж байна. Хятадын тэнгисийн цэрэг Малайзын сураг тасарсан зорчигч тээврийн нисэх онгоцыг хайхад маш их хувь нэмэр боллоо. Би хувиасаа онцгойлон талархаж байна. Хамтын ажиллагаа болон онц байдал тохиолдсон нөхцөлд мөрдөх бичиг баримтыг бүгдээрээ санал оруулан баталж буй нь асар их дэвшил юм. Энэ нь мөн бидний ажил амжилттай болохыг харуулж байгаа юм" гэжээ.

      Хятадын тэнгисийн цэргийн командлагч Ү Шэнли лекц уншиж, Хятадын засгийн газар энх тайванч хөгжлийн замналыг баримтлан, дэлхийн болон бүс нутгийн үйл хэрэгт энх тайвныг эрхэмлэн, дайн дажныг эсэргүүцэж, яриа хэлэлцээ хийхийг эрхэмлэн, сөргөлдөхөөс зайлсхийж, хамтдаа ашиг хүртэхийг эрхэмлэн, салж бутрахыг эсэргүүцдэг гэдгийг онцолжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе