• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Барак Обамагийн яриаг эсэргүүцэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 17:43:37

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 23-нд болсон хэвлэлийн ээлжит бага хуралд Дяо Юү арлын тухай Барак Обамагийн яриатай холбогдуулан, Дяо Юү арлыг Япон Америкийн аюулгүйн баталгааны хэлэлцээрийн хүрээнд хамруулахыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд нутаг дэвсгэртэй холбогдох асуудалд нэг талд зогсохгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна гэлээ.

      Тэрээр, Хятад улсын Дяо Юү арлын асуудлаарх байр суурь тодорхой бөгөөд хувирахгүй юм. Дяо Юү арал нь угаасаа Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй. Япон Дяо Юү арлыг эзэлж байгаа нь хууль бус, хүчингүй, арлын асуудлаар халдлага хийж байгаа нь зүй ёсны бус юм. Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгийг хамгаалах шуурхай зоригийг хэн ч гуйвуулж чадахгүй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе