• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барак Обамагийн Японд айлчлах хөтөлбөрийг мэдэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 11:12:11

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 23-ны орой Японд очиж, Азийн дөрвөн улсад хийх айлчлалаа эхлүүлнэ. 22-ны өдөр Японы засгийн газар түүний Япон дахь айлчлалын хөтөлбөрийг албан ёсоор нийтэлсэн байна.

    Хөтөлбөрийн дагуу, Барак Обамагийн энэ удаагийн айлчлал 23-25-ны өдөр, Японд хоёр хоног, гурван өдөр болно. 23-ны орой Токиогийн Ханеда онгоцны буудалд очиж, Японы ерөнхий сайд Шиньзо Абэгийн албан бус хүлээн авалтанд ороод 24-ний үдээс өмнө тэргүүн нарын хэлэлцээ хийнэ.

    1996 онд ерөнхийлөгч Клинтон Японд айлчилснаас хойш 18 жилийн дараа Япон төрийн зочны зэрэглэлээр АНУ-ын ерөнхийлөгчийг хүлээн авч байгаа нь энэ юм. Барак Обама 2010 оны 11-р сард Японд айлчилж байжээ.

    \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе