• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс АСЕАН-г гадаад бодлогын тэргүүн байранд тавьж байна

CRI       (GMT+08:00) 2014-04-23 17:25:01
     23-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган, БНХАУ, АСЕАН-ы дээд албан тушаалтны 20-р зөвшилцлийн тухай танилцуулахдаа, БНХАУ, АСЕАН-ы харилцаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж хурлын төлөөлөгчид үзэж байна. Түүнчлэн Хятад улс АСЕАН-г эргэн тойрны орнуудын гадаад бодлогын тэргүүн байранд тавьж байна. Зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН гол удирдах үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжиж байна гэв.

      22-ны өдөр Тайландад Хятад АСЕАН-ы дээд албан тушаалтны 20-р зөвшилцөл болов. Хурлын үр дүнгийн талаар танилцуулаач гэсэн сэтгүүлчийн хүсэлтэнд Чинь Ган хариулахдаа, Хурлын төлөөлөгчид Хятад АСЕАН-ы харилцаа, зүүн Азийн хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. Мөн өнгөрсөн жилд болсон Хятад АСЕАН-ы удирдагчдын хурлын үеэр Хятадын талын дэвшүүлсэн "Хятад АСЕАН-ы орнуудын найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр" үзэглэх, Хятад АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн шинэ ээлжийн хэлэлцээг эхлүүлэх, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах гэсэн зэрэг "2+7 хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээр" байгуулах гэсэн санал санаачилгыг хэрэгжүүлэхийг гол болгон хэлэлцсэн гэв.
\Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе