• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дариус нэртэй туулай дэлхийн хамгийн том туулайгаар шалгарав

CRI       (GMT+08:00) 2014-04-24 17:12:14

      Английн Ворсестер хотын 5 настай Дариус туулай биеийн жин болон уртаараа Геннисийн рекордыг эвдэж, дэлхийн хамгийн том туулай боллоо. 45 кг жин, 1.22м урт Дариус туулай өдөрт 12 лууван болон бусад нэмэлт хүнсээр хооллодог, жилийн хүнсэнд нь эзэд нь 4000 ам. доллар зарцуулдаг ажээ.

     Дариусын эзэн Аннете Эдвард хэлэхдээ, "Би түүнд аль болох дуртай өвс ногоог нь идүүлэхийг хичээдэг. Гэхдээ тэр маш ховдог. Тэр лууванд маш дуртай, ялангуяа ногоон ишийг нь амтархан иддэг. Тэр сайхан ааштай болохоор түүнийг нууцаар ховдоглох үед нь би уурлаж чаддаггүй. Тэр гэрийг минь бараг хоосолчихсон" гэж сэтгүүлчдэд ярьжээ.

     Өнгөрсөн хэдэн жилийн турш Дариус туулай дэлхийн хамгийн том туулай болохын төлөө Ралф нэртэй туулайтай ширүүн өрсөлдөж, их иддэгийнхээ хүчээр эцэст нь ийнхүү ялжээ. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе