|
|
||
Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн төв хороо, Хатан голыг хамгаалах ажлын удирдах баг саяхан Бээжин хотноо Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньши, Өвөр Монголын хүүхэд,залуучуудын цэцэрлэгжүүлэлтээр утааг багасгах хамтын үйл ажиллагааг эхлүүлэх нэгдсэн үйл ажиллагааны өдөрлөг арга хэмжээг зохион явууллаа. 5 мужийн 91 суурингийн 100 гаруй мянган хүүхэд,залуучууд тус арга хэмжээнд оролцсон байна.
Бээжингийн арга хэмжээний талбайд, Хятадын Хатан голыг хамгаалах ажлын удирдах баг мужийн зэрэглэлийн коммунист залуучуудын 12 эвлэлийн хороотой "хамтын үйл ажиллагааны бичиг"-т гарын үсэг зурж, " хүүхэд, залуучууд цэцэрлэгжүүлэлтээр утааг багасгах ногоон амлалт" өгч Хэбэй мужийн Фэннин, Өвөр Монголын Долоннуурт "Коммунист залуучуудын эвлэлийн ногоон бүс" үлгэр жишээ барилга байгууламжийг эхлүүлсэн байна. Тус арга хэмжээнд 8 байгууллага нэгж 18.50 сая юань хандивласан байна.
Тус ажиллагааны хүрээнд 2014 оноос эхлэн 5 жилийн хугацаанд Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньши, Өвөр Монголд 300 гаруй мянган мод суулгаж, "Коммунист залуучуудын эвлэлийн ногоон бүс"-ийг байгуулах юм байна. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |