• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын найрсаг харилцааг тэмдэглэх хүлээн авалт боллоо

CRI       (GMT+08:00) 2014-04-25 21:07:27

      БНХАУ болон Монгол улс найрсаг хамтын ажиллагааны харилцааны гэрээг үзэглэсний 20 жилийн ойд зориулсан хүлээн авалт 4-р сарын 25-ны орой Бээжинд боллоо. Уг хүлээн авалтыг Монголоос БНХАУ-д суугаа элчин сайдын яам зохион байгуулсан юм. Хүлээн авалтад Хятадын гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жячао оролцсон байна.

      Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хүлээн авалтыг нээж үг хэлэхдээ, найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ нь 1960 онд байгуулсан найрамдал харилцан туслах тухай гэрээг хоёр улсын шинэ үеийн харилцаа олон улсын шинэ үзэл байдалд нийцүүлэн шинэчлэн баяжуулсан хувилбар бөгөөд хоёр улсын харилцаа бүрэн хэвийн болсны дараа харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжих улс төрийн болон эрх зүйн үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой баримт бичиг юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, 2014 онд манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа онцлог жил юм. Энэ түүхэн чухал ойг өргөн хүрээнд тэмдэглэх үүднээс хоёр тал энэ оныг Монгол Хятадын найрсаг солилцооны жил болгон зарлаж, улс төр эдийн засаг батлан хамгаалалт соёл хүмүүнлэг, эрүүл мэндийн бүхий л салбарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Манай хоёр орны ард түмэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэл төгс байгаа бөгөөд Манай хоёр орны харилцааны маргааш илүү өөдрөг ирээдүйтэй байна гэдэг би итгэлтэй байна гэжээ.

      Лю Жянчао хэлэхдээ, Хятадын Монголын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчилсэн 20 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр бид тэмдэглэх арга хэмжээ зохиож байна. Тус гэрээ нь хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллах үндсэн зарчмыг тодорхойлж, хятад Монголын харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд баттай эрх зүйн үндэс тавьж хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны шинэ боломж өргөн хүрээг бий болгож чадсан байна. Хятад монгол хоёр тал тус гэрээнд өндөр ач холбогдол өгч байна гэжээ. 

      Тэрээр хэлэхдээ, энэ жил бол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, мөн хоёр талын тохиролцсон Хятад Монголын найрсаг солилцооны жил мөн. Хятадын тал энэхүү сайхан боломжийг ашиглан хятад монголын найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээний тухай үзэл санааг баримталж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хоёр улсын худалдаа эдийн засаг хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж хоёр улс ба хоёр ард түмэнд буян үйлдэж улмаар тухайн бүс нутаг болон дэлхий энх тайван тогтвортой байдал хөгжил цэцэглэлийг урагшлуулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе