|
|
||
Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар нээлтийн үг хэлсний дараа, Монгол улсын гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн "Монгол улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ" байгуулах шаардлага, тухайн үеийн түүхэн нөхцөл байдал" сэдвээр, Хятадын НШУА-ийн Ази, Номхон далайн хүрээлэнгийн захирал Ли Сян-ян "Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв" сэдвээр, Монгол улсын ШУА-ийн ОУСХ-ийн захирал Д.Шүрхүү "Монгол улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ"-ний улс төр, олон улсын эрх зүйн ач холбогдол" сэдвээр, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Судалгааны төвийн судлаач Ван И-мин ""Монгол улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ"-г байгуулах үйл явц сэдвээр, Монгол Улсын Стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Индра "Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаанд дүн шинжилгээ хийх нь" сэдвээр, Хятадын НШУА-ийн Угсаатан, Антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Бао Шэнли "Хятад, Монголын харилцаан дахь хүмүүнлэгийн солилцоо" сэдвээр тус тус лекц уншиж, Хятад Монгол дипломат харилцаа байгуулсан 65 жилийн туршид хоёр орны харилцааны хөгжлийн түүхийг олон талаар эргэцүүлж, найрсаг хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны гол үндэс, ялангуяа сүүлийн 20 жилийн турш, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжсөнийг бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |