Жүншин Агентлагийн мэдээ: Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн зүүн хойдын Японы түрэмгийллийн эсрэг холбооны цэргийг харгис хэрцгийгээр дарангуйлж, Ян Жинюй, Вэй Жэнмин, Чэнь Ханьжан, Жао Шанши нарын зэрэг нэрт жанжинг хорлон хөнөөсөн тухай 4 ширхэг түүхэн данс эвхмэлийг Хятадын Гирин мужийн архив саяхан олон нийтэд дэлгэн харууллаа.
Гирин мужийн архивын нийтэлсэн эдгээр данс эвхмэл нь "Үзэл санааны эсрэг сарын тайлан" , "Төмөр замын шугам дагуу аюулгүй байдлын тайлан", "Тусгай дугаар" зэрэг Квантуны Армийн архиваас олдсон юм. Хятадыг түрэмгийлсэн Япон цэрэг Хятадын зүүн хойд нутагт цэрэг цагдаа томилон Японы эсрэг хүчинд цохилт өгч, бүслэн устгаж байсан байдлаа тэмдэглэн үлдээжээ.
1 2 3