|
|
||
2010 онд Төв хорооны Шиньжяний тухай ажлын хурал хуралдсанаас хойш Шиньжяний эдийн засаг хурдтай хөгжиж, санхүүгийн орлого хоёр дахин нэмэгдэж, эдийн засгийн ерөнхий хэмжээ хоёр дахин өсөж, хот суурингийн оршин суугчдын орлого ихээхэн нэмэгдэв. Ши Жиньпин Шиньжяний өмнөд хэсгийн 5 бүс нутаг, жөүгийн албан тушаалтнуудтай ярилцахдаа, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийг хөгжүүлж, гол төслийг бүтээн байгуулж, хэн хөрөнгө оруулалт хийсэн ч тухайн нутгийн ард олонд ажлын байр нэмэгдүүлэхийг чухалчилж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэдийн амьжиргаанд тустай бүтээн байгуулалтыг иргэдийн сэтгэлд үнэнхүү хүрсэн бүтээн байгуулалт болгох хэрэгтэй. Түүнчлэн Өмнөд Шиньжяний хөгжил орон нутгийн нөхцөл байдалд зохицох хэрэгтэй гэж онцолжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |