• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс энх тайван хөгжлийн замналаа баримтална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-30 11:41:45

            Хятадаас Америкт суугаа Элчин сайд Цүй Тянь кай, Хятад улс Америкаас Хятадад авч байгаа бодлогын талаар бүрэн тодорхой ойлголттой тул ямар нэгэн хэргийн улмаас үзэл баримтлалаа өөрчлөхгүй, энх тайван хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримталж, тогтворгүй зүйлийг тогтуун байр сууриар ялан давна гэж хэллээ.

            Цүй Тянь кай, Вашингтоны зөвлөхүүдийн Вилсон төв дэх Киссинжерийн нэрэмжит Америк Хятадын харилцааны судлалын газрын шинэ бэлэг тэмдгийн ёслолын дараа сэтгүүлчид хандан ингэж хэлсэн юм. Тэрээр, Хятадын хөгжилд олон улсын ээдрээтэй нөхцөл байдал тулгарсаар ирлээ. Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Хятад улс энх тайван хөгжлийн замналаа баримтлан, олон улсын тавцанд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ашиг хүртэх зарчимаа баримталсаар байх болно. Энэ бодлого ямар нэгэн зүйлээс болж өөрчлөгдөхгүй. Хятад улс тогтворгүй зүйлийг тогтуун байр сууриар ялан давах юм. Хэрвээ дэлхийд хэн нэгэн хүйтэн дайны бодлого баримтлан, Хятадыг хязгаарлан, хөгжилд саад болохоор оролдвол Хятад улс үүнд олон аргаар хариу барих болно гэж онцолжээ.\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе