• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөх тэнгэрийн аялгуу" боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-02 16:04:45

      Монгол Улсын Үндэсний Олон Нийтийн Радио 5-р сарын 1-ний үдэш 80 жилийн ойг тэмдэглэх ажиллагааг нээж "Хөх тэнгэрийн аялгуу" хүндэтгэлийн концерт зохион байгуулав. UB PALACE-ын Концертийн их танхимд болсон энэ тоглолтод УГЖ Түвшинтөгс, УГЖ Батсүх, УГЖ Чулуунхүү, УГЖ Эрдэнэбат, УГЖ Өлзий-Орших, УГЖ Ганзориг, СТА Жимсээ, СТА Наранхүү, СТА Ариунбаатар, СТА Бурмаа, СТА Батмэнд, СТА Амаржаргал, СТА Хүрэлбаатар нарын зэрэг дуучид болон "Улаан бүч" чуулга оролцож, Монголын радиогийн үе үеийн яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээсэн "Бөхөн шорын нуруу", "Зөв явбал зөөлөн замбуулин", "Ээжтэй орчлон", "Таван эрдэнэ", "Цэнхэрийн голоор нутагтай", "Амьдралаа би чамд хайртай", "Ижий аавын нутаг", "Хөөрхөн хүүхэн болж уу би", "Ургацын далай", " Настан буурал эмээ минь", "Миний Улаанбаатар", "Малчин заяа" зэрэг ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон сайхан дуунуудаар үзэгчдийн сонорыг мялаав. Концертийг МҮОНР-гийн "P-3" FM радиогаар МУ-д орон даяар шууд дамжуулсан байна. \ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн \

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе