|
|
||
Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэдний гүүр" 7-р тэмцээний Монголын бүсийн сонгон шалгаруулалт 5-р сарын 3-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо МУИС-д болж өнгөрлөө. "Хүж дэлхийн анд нартай хамт хятад хэл сурцгаая" уриан дор болсон энэ арга хэмжээг БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх үндэсний алба, МУИС-ын Күнзийн институт, МУ-ын Хятад хэлний багш нарын холбооноос хамтран зохион байгуулсан юм. Гэгээрэл, Найрамдал, Үй Цай, Хишиг, Хүслийн өргөө, Дархан хотын Цай Хүн, 23-р сургууль, Шэн Лижэ зэрэг дунд сургуулийн 25 сурагч энэ сонгон шалгаруулалтанд оролцов. Тэд нарын дундаас шалгарч үлдсэн 15 сурагч мөн энэ 5-р сард болох шигшээ тэмцээнд оролцох бөгөөд шигшээ тэмцээнд 1-р байр эзэлсэн сурагч БНХАУ-д болох Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэлний гүүр" 7-р тэмцээнд МУ-ын нэрийн өмнөөс оролцох болно. \ ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |