• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Утайд 200 мянган мөргөлчин очив

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-05-04 15:32:46

    Шань Ши мужийн аялал жуулчлалын Утай төв 3-ны өдөр тоо баримт нийтэлж, Хятадын буддын шашны ариун дагшин орон Утайд 5-р сарын 1-ний баярын өдрүүдэд давхардсан тоогоор 207 мянган хүн очиж, өнгөрсөн оны мөн үеэс 52.62 хувиар нэмэгдэж, урт удаан түүхтэй буддын шашны соёлын татах хүчний ихийг мэдрүүллээ.

    5-р сарын 1-ний баярын амралттай Мандшир бурхны мэндэлсэн өдөр давхцаж, 5-р сарын 2-ны өдөр дэлхийн олон орны хэдэн арван мянган жуулчин, мөргөлчин Утай ууланд очиж, Мандшир бурхны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Утай уулын олон сүм дуган бүгд Мандшир бурхны мэндэлсэн ойд зориулан хурал хурж, дэлхийн энх тайван, төр түвшин түмэн амгалан байхыг залбиран даатгажээ.

    Шань Ши мужийн Утайн аялал жуулчлалын газрын албан тушаалтны танилцуулснаар, 5-р сарын 1-ний амралтын үеэр Шань Ши мужийн Утай аялал жуулчлалын оргил үе болж, хөл хөдөлгөөн ихтэй, зочид буудал хүрэлцэхгүй болсон байна.

    Утай уул бол гадаад дотоодод ихээхэн алдартай буддын шашины ариун дагшин орон, Мандшир бурхны бясалгал хийж байсан түүхт газар, буддын шашны урт удаан түүх, сүм хийдийн цар хэмжээгээрээ буддын шашны дөрвөн том уул хайрхны тэргүүн, Япон, Энэтхэг, Шриланк, Мьянмар, Балба зэрэг оронд алдар цуутай юм. Утайн сүм хийдийг эртний Хань улсын Минди хааны үеэс эхлэн байгуулж, Тан улсын Мандширын шүтээнээр алдаршсан бөгөөд 360 сүм дугантай юм байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе