• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяний шашны зүтгэлтнүүд хэт даврагсдыг эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-05 09:39:35

    ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Шиньжянд ажиллахдаа Өрөмч хотын лалын Ян Хан сүмтэй танилцаж, шашны зүтгэлтнүүдийн төлөөлөгчтэй уулзав. Ши Жиньпин даргын яриа Шиньжяний шашны зүтгэлтнүүдэд шашны хэт даврах үзлийг эсэргүүцэх шийдвэр зориг итгэл төрүүллээ. Шиньжяний шашны зүтгэлтнүүд эх орны нэгдэл, үндэстний эв санаа нэгтэй байдал болон Шиньжяний шинэчлэл хөгжлийн тогтвортой байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.

    Ши Жиньпин дарга Шиньжяний шашны зүтгэлтнүүдтэй ярилцахдаа, Шиньжяний өргөн олон шашны зүтгэлтнүүдэд эх орон ард түмнээ хайрладаг сайхан уламжлалаа цаашид хадгалж, шашны хэт даврагч үзэлтэй эрс тэмцэж, шашны ёс жаягийг шинжлэх ухаанчаар тайлбарлаж, сүсэгтнүүдийг зөв зүгт хөтлөн жолоодож, ард иргэдээ эдийн засгийн хөгжил, амьжиргаагаа сайжруулахад сэтгэл амар оролцуулах хэрэгтэй гэжээ. Шиньжяний өргөн олон шашны зүтгэлтнүүдэд олонхийг бодож, тодорхой байр суурьтай байж, санаачлагатай ажиллаж, эх орон болон Шиньжяний хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

    Шиньжяний лалын шашны дээд сургуулийн захирал Абдурекб их Молла, Шиньжяний мусалман шашны сүсэгтнүүдийн шашны ажиллагаа хийх зүй ёсны хүсэл шаардлагыг бүрэн хүндэтгэж байгаа. Өдгөө Шиньжяний Исламын шашны дээд сургуулийг өргөтгөж байгуулах төлөвлөгөөг батлан зөвшөөрсөн, ирэх сараас ажлаа эхлэх гэж байна. Эд бол намын үндэстэн шашны бодлогын Шинжаан дах бодит хэрэгжилт мөн гэжээ.

    Е Чэн сяны Е Чэн суурины гуравдугаар хорооллын Лалын сүмийн Хатиф Аблайт Адуваит, зарим террорист этгээд шашны нэр барьж, ариун дайн гэгчийг номлож, үндэстний нягтрал, нийгийн тогтвортой байдлыг эвдэж, ард түмний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Энх тайвныг хүсэн тэмүүлэх нь Исламын шашны үндсэн зорилт мөн. Эх орон, шашиндаа хайртай хүмүүс бид шашны хэт даврагч этгээдийн үнэн дүрийг таньж, өргөн олон сүсэгтэнд шашны ёс жаягийг зөв тайлбарлаж, тэднийг үндэстний нягтрал, нийгмийн тогтвортой байдал, эх орны нэгдэлд хувь нэмэр оруулах ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе