• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Японы зочидтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-05 19:46:43

    БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 5-ны үдээс хойш Бээжинд, Масахико Комурагаар ахлуулсан Япон Хятадын найрсаг депутат нарын холбооны төлөөлөгчидтэй уулзав.

    Жан Дэжян, 1972 онд Хятад Японы харилцаа хэвийн болсон 40 гаруй жилийн турш, хоёр орны найрсаг харилцаа тасралтгүй хөгжсээр ирэв, энэ нь хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Сүүлийн жилүүдэд Японы засгийн газар түүхийн танин мэдэхүй, нутаг дэвсгэрийн маргааны асуудлаар буруу үйлдэл хийж, хоёр орны харилцааг хүндрэлд учруулсан юм. Хятад улс энх тайвнаар хөгжих замналыг хэлбэрэлтгүй баримталж, Хятад Японы найрсаг харилцааг нандигнан үздэг. Япон улс түүх, өнөө ба ирээдүйд шударгаар хандаж, Хятад Японы хамтарсан мэдэгдэл зэрэг улс төрийн 4 баримт бичгийн зарчим ба үзэл баримтлалын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна. БХАТИХ ба Японы парламент хоёр ард түмний найрамдлыг зузаатгах талаар өвөрмөц давуу талтай. Хятад Японы найрсаг харилцааны үзэл баримтлалын дагуу шилдэг уламжлалыг цаашид бадруулж, Хятад Японы харилцааг урагштай хөгжүүлэхэд илүүхэн ажил хийхийг төлөөлөгчдээс хүсэж байна гэжээ.

    Япон Хятадын харилцааг хөгжлийн зөв замналд оруулахаар хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж Масахико Комура хэлэв. \Урьхан\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе